МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаан энэ жил Монголын хамгийн дэлгэрэнгүй газрын зурагтай #GPS #NAVIGATION уриатай Navi Market компанитай хамтран ажиллахаар боллоо. Энэ жилийн элч нар болон зохион байгуулагч нар Андройд утсандаа Өртөөний байршилийн бүх мэдээллийг суулгаснаар төөрөх будилах асуудалгүй болох юм. Мөн чиглүүлэгч машингүй болох ба элч бүр өртөөний байршилийн  мэдээллийг гар утаснаасаа харж хэдэн км дутуу байгааг болон хэдэн км явж байгаагаа хянаснаар морио  мал эмнэлгийн шалгалтанд тэнцүүлэхэд илүү хялбар болох юм байна.  Цаашлаад зохион байгуулагч, хүн эмнэлгийн баг, мал эмнэлгийн баг, зураглаач, зурагчин, гал тогооны баг цаг хугацаа алдалгүй хариуцлагатай ажиллах  боломжоор хангагдаж байгаад зохион байгуулагч нар их баяртай байна. Хамтран ажиллахаар болсон NAVI MARKET компанидаа ахин талархал илэрхийлье.