МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаан Монголын Үндэсний Спортын VII Наадмын үзүүлэх тоглолтын төрөлд багтсан билээ. Үүнтэй холбоотойгоор Үндэсний тодотголтой наадамд гадаадын төлөөлөл оролцох боломжгүй болсон тул нийт 25 монгол элч энэ жилийн уралдаанд оролцох юм. Одоогийн байдлаар 23 элч тодорсон байгаа ба үлдсэн 2 элчийг сонгож авахаар болсон байна.
МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдааны зохион байгуулагч нараас өнөөдөр мэдээллээ.