МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдааны өртөөний мэдээлэлийг танилцуулж байна. Энэ жил 30 км тутамд өртөө байгуулагдсан бөгөөд нийт гараа, барианаас гадна 33 өртөө байна. Өртөө тус бүр дээр нийт 27 морь бэлдэгдэх ба энэ жил “Шилдэг өртөө”-г тухайн өртөөнөөс мордсон нийт  25 морины дундаж хурдаар тооцоход хамгийн бага цаг зарцуулсан байдлаар , “Шилдэг өртөө адуу”-г нийт адуунаас  хамгийн бага цаг зарцуулсан байдлаар шалгаруулах юм байна. Энэ жилийн адууны даамлаар МОНГОЛ БРЭНД- МОРИН ӨРТӨӨ 2020 уралдааны дэд байрын шагналт Б.Эрдэнэбат мөн тус уралдааны элч Ц.Оюунбаатар болон МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2021 уралдааны элч Х.Анхбаяр нар ажиллахаар гэрээг байгуулсан байна.

Ингээд өртөөний байршил, адууны даамал, координатыг танилцуулья.

1.ГАРАА

Байршил: Монгол Түмний Морины Их Шүтээн

Адууны даамал: Арвайхээр сум  ЗДТГазар

Координат: 46° 9.650’N, 102° 39.708’E

2.Өртөө 1

Байршил: Их шүтээнээс –Арвайхээр сумын урдуур гарч цэргийн ангийн зүүн талаар тойрч Онгийн голын гүүрний баруун урд, Цорцоо толгой амралтын газрын зүүн талд

Адууны даамал: Тарагт сумын уяачид

Координат: 46° 21.991’N, 102° 50.423’E

3.Өртөө 2

Байршил: Онгийн голын баруун урдаас-зүүн хоолой өгсөж Цэцэг модны даваа хэцүүгийн урд Антени ард голын хойно.

Адууны даамал: Сумын алдарт уяач н.Авирмэд

Координат: 46° 36.118’N, 102° 45.120’E

4.Өртөө 3

Байршил: Цэцэг модны даваа хэцүүгийн урд гол дээрээс цэцэг модны даваагаар давж цагаан хөтлөөр гарч –Хужирт сумын урд дуутын эх голын төв гараман дээр

Адууны даамал: Жигжидсүрэн Цэрэнбат

Координат: 46° 49.333’N, 102° 49.385’E

5.Өртөө 4

Байршил:Голын гарамнаас  дуутын голоо урдуур нь уруудаж явсаар засмал замын хажуугаар явж  – Шанхын хийд зүүн талд  голын зах дээр хонох

Адууны даамал: н.Хүнээбаатар

Координат:47° 3.199’N, 102° 59.065’E

6.Өртөө 5

Байршил :Шанхын хийд зүүн талаас – 2 тасаг дайран их хурдын замаар явж Харганат галаагийн худгийн урд 3 км зайтай

Адууны даамал: н.Төмөрбаатар

Координат:47° 17.233’N, 102° 58.479’E

7.Өртөө 6

Байршил:Галаагийн худгийн урд – хойш гарч өгийнуурын засмал замын хажуугаар явсаар Цайдам жуулчины баазын өнгөрөөд засмал замын 45/41 тэмдэглэгээний баруун талын ацтай шонгийн модноос хойш 5 дахь шонгийн мод

Адууны даамал: Г.Лхагваочир

Координат: 47° 31.847’N, 102° 50.687’E

8.Өртөө 7

Байршил:Цайдамын музайгаас урд шонгийн модноос  гарч өгийнуурын замаар явсаар суварганы хажуугаар баруун хойш өгсөж даваа давж -Өгий нуурын баруун талд

Адууны даамал: н.Болд

Координат:47° 47.107’N, 102° 49.461’E

9.Өртөө 8

Байршил:Өгий нуурын баруун талаас – гарч орхоны гүүрээр гарч тамирын урдуур намгийн урдуур явсаар  шавартын гарамны баруун талын толгой дээр цэнхэр байшин Олдох/ Чунаг зүүн дор

Адууны даамал:н.Дөлгөөн

Координат: 47° 41.750’N, 102° 29.921’E

10.Өртөө 9

Байршил:Цэнхэр байшингаас  – Тоглохын талын урд талаар явсаар  элстэй давах замын ард  Бяцхан толгой

Адууны даамал: н.Баттүшиг

Координат: 47° 42.185’N, 102° 7.287’E

11. Өртөө 10

Байршил: Бяцхан толгойн ардаас  -Тамирын голоо өгсөн явсаар тамирын гол дээр ганц байшингийн урд гол дээр

Адууны даамал: н:Ононбаатар

Координат: 47° 30.641’N, 101° 54.118’E

12.Өртөө 11

Байршил: Ганц байшингийн урд гол дээрээс    голоо урдуур өгсөн баруун эргэж явсаар цэнхэрийн гүүр гарч – Өргөөтөөс хойш Хужирт гэзгийн булгийн ард хонох

Адууны даамал:н.Баттулга

Координат: 47° 31.276’N, 101° 39.566’E

13.Өртөө 12

Байршил: Хужиртын гэзгээс  – хойш гарч шивэртийн рашааны хойд Хоршоололын багийн урдуур баруун тийш давж явсаар баруун хойш гол дагаж явсаар 6 ш хайлааны ард мал тарилгын хашаан дээр Хунгийн булаг, хуст

Адууны даамал: С.Батбаатар

Координат: 47° 39.311’N, 101° 23.830’E

14.Өртөө 13

Байршил: Хунгийн булгаас гарч  – Тайхарын урдуур гарч ихтамирын гүүрээр гараад  засмал дагаж Хужиртын амаа өгсөж  Мөнхбатын зүүн хөтөл дээр

Адууны даамал:н.Хүрэлсүх

Координат:47° 38.075’N, 101° 5.464’E

15.Өртөө 14

Байршил: Мөнхбатын зүүн хөтлөөс – хойш даваагаа давж  Хануйн голруугаа чигээрээ хойш уруудан голын өмнө Жижгээгийнхээс баруун талд

Адууны даамал: Д.Мөнхбат

Координат:47° 51.264’N, 100° 54.835’E

16.Өртөө 15

Байршил: Жижгээгийнхээс баруун талаас –хануйн голоо уруудан явсаар Бугатын голын гарам дээр

Адууны даамал: н. Зоригт-Эрдэнэ

Координат:48° 3.910’N, 101° 6.600’E

17.Өртөө 16

Байршил: Бугатын голын гарам дээрээс-Эрдэнмандалын замаар явсаар Модон гэр

Адууны даамал: В.Мягмаржав

Координат: 48° 17.278’N, 101° 12.924’E

18.Өртөө 17

Байршил: Модон гэрээс  –хануйгаа уруудан явсаар Эрдэнэмандалын тахилагт уулын араар орж баруун тийш уулын араар явсаар Алаг уулын арын хунтын нуурын баруун тал

Адууны даамал:  Ц.Оюунбаатар \МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2020 уралдааны элч\

Координат: 48° 26.947’N, 101° 27.847’E

19. Өртөө 18

Байршил:Хунтын нуураас Уртын даваагаа араас давж –даваагаа ургаш  уруудан явсаар Хүнүй голын заяа гэгээний зуслангийн зүүн талд

Адууны даамал: Х.Анхбаяр \МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2021 уралдааны элч\ н.Хүрлээ

Координат: 48° 22.153’N, 101° 47.921’E

20.Өртөө 19

Байршил: Төрийн зуслангаас – уруудан хайрхан сумын замаар явж  хавцал уруудан хайрхан сумын урд гарам гарч баруун ургаш эргэн хайлаасны дунд хэсэг болон голын зүүн талд урдаа айлын зуслангийн 2 байшинтай

Адууны даамал: Л.Энхтөр

Координат:48° 32.243’N, 101° 59.338’E

21.Өртөө 20

Байршил:Хүнүй голоос – ургаш гарч уулынхаа баруун хажуугийн замаар явсаар суварга харагдах үед зүүн ургаш эргэж даваа даван уруудсаар Гүнжийн цагаан нуурын баруун уулын зүүн талын замаар явсаар Баярсайханы зуслангийн урд зам дээр

Адууны даамал: Д.Тамжид

Координат: 48° 22.851’N, 102° 13.451’E

22.Өртөө 21

Байршил: Баярсайханы зуслангаас – уулын талын замаа барьж  уруудан устай бүрд газрын урд

Адууны даамал: Санжжав Баярсайхан

Координат: 48° 8.995’N, 102° 24.081’E

23.Өртөө 22

Байршил: Бүрднээс гарч  – өлзийт сум орхон голоо гүүрээр гарч засмал замаа даган явсаар ямаатын урд замын хажууд

Адууны даамал: н.Хүрэлсүх

Координат: 47° 59.682’N, 102° 40.630’E

24.Өртөө 23

Байршил:Ямаатаас – засмал даган гарч даваа даван  уруудан зүүн ургаш эргэж засмал гарч хөтөл даван уруудсаар Майхан уулын өвөр улаан толгойн баруун дор

Адууны даамал: н.Алтанбаатар

Координат:47° 49.704’N, 102° 58.050’E

25.Өртөө 24

Байршил: Майхан уулын өвөр Улаан толгойгоос–  зүүн  тийш майхан уулын өвөрөөр засмал замын урдуур  голын хойгуур  явсаар Гурван булаг сумын шавартайн гарамны баруун хойд талд

Адууны даамал:  н.Алгаан

Координат:47° 51.319’N, 103° 20.272’E

26.Өртөө 25

Байршил: Гурван булаг сумын хойд шавартайн гарамнаас –голоо уруудан явсаар Номтын гуанзын баруун урд гүн хонхор Оожоогийн  зуслан

Адууны даамал: н.Баярсайхан

Координат: 47° 51.937’N, 103° 43.420’E

27.Өртөө 26

Байршил: Оожоогийн  зуслангаас  – Дашинчилэн сумын баруун урд орос цэргийн ангийн туурний зүүн талд

Адууны даамал: Аймгийн Алдарт Уяач н.Мөнхбат

Координат: 47.50.420\104.05.814

28.Өртөө 27

Байршил: Дашинчилэн сумын баруун урд-  орос цэргийн ангийн туурний зүүн талаас гарч урд уурынхаа араар зүүн ургаш явж алтны газраас зүүн талын зам барьж явсаар зүүн ургаш эргэж Цагаан овооны ар жаал толгойн буюу Сүхбаатарын худаг  Цахирын хөндий

Адууны даамал: н.Батсайхан

Координат: 47° 40.439’N, 104° 23.607’E

29.Өртөө 28

Байршил: Цагаан овооны ар жаал толгойн худгаас – Зүүн ургаш явсаар голын зүүн гарч уруудан их бүс хайрханы  зүүн талаар засмал гарч худаг дээр

Адууны даамал: н.Сүхбаатар

Координат:47° 32.924’N, 104° 41.049’E

30.Өртөө 29

Байршил: Их бүс хайрханы  зүүн талаар засмал гарч худаг дээрээс гарч зүүн тийш явж урд уулын  зүүн талаар зүүн ургаш эргэж Явсаар туулын голын гүүр гарч 2 шонтой эрдэнбатын намаржаа Ухаа хошууны булангаас зүүн тийш  2км

Адууны даамал: н.Өлзийбат

Координат: 47° 33.250’N, 105° 1.442’E

31.Өртөө 30

Байршил:

Ухаа хошууны булангаас –Туул голын урдуур зүүн хойш яваад Хүүхдийн овоо суваргатай түүнээс хойш 2 км тохойд

Адууны даамал: н.Эрдэнэбат

Координат: 47° 45.390’N, 105° 14.713’E

32.Өртөө 31

Байршил: Хүүхдийн овоо суваргатай түүний араас 2 км тохойгоос-Зүүн хойш явсаар лүн сум ард харагдана голын урдуур зүүн тийш эргэж Атараас Лүн явдаг засмал зам тойрдог хэсгээр гарч хойд талд нь хуучин чулуун байрны   зүүн талаар гарч Хаяа худаг

Адууны даамал: Одоогоор адууны даамал тодорхойгүй байна.

Координат: 47° 54.956’N, 105° 29.920’E

33.Өртөө 32

Байршил: Атарын гуанзын ар хөндийгөөс – Аргалант сумын дэргэд

Адууны даамал: Б.Эрдэнэбат \МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2020 уралдааны элч\

Координат: 47° 55.970’N, 105° 53.589’E

34.Өртөө 33

Байршил:

Аргалант сумын дэргэдээс  –Цаны баазын ар хязаалангийн гарааны ойролцоо

Адууны даамал: н.Цэрэнбат

Координат: 47° 55.246’N, 106° 16.241’E

35.Бариа 

Байршил:Хязаалангийн гараанаас гарч Хүй долоон худгийн Морь барианы газар барианаас 8,6 дутуу байхад бариа

Координат: 47° 55.262’N, 106° 24.160’E

-Үзэгчдэд хүндэтгэл үзүүлэн барианд орох

8,6 км яваад барианы газар

Координат:47° 55.776’N, 106° 30.569’E

Тайлбар: Координатын 2 утгын эхний дугаар нь өргөрөг дараагийн дугаар нь уртрагийн утга ба тухайн координат энэ 2 утгын огтлолцол дээр байна гэсэн үг юм.

МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаанд хамтран ажиллах хүсэлтэй  хувь хүн, байгууллага бидэнтэй холбоо барина уу.

Утас:99052538, 88052538

E-mail: delhiinmoritnuud@gmail.com