Монголын аялал жуучлалын салбарын хөгжлийг ондоошилоор дэлхийн түвшинд хүргэх зорилготой “Биг блью фловер” ХХК нь 2018 онд  Холын зайн адал явдалт аялалын  чиглэлээр үйл ажиллагааны гараагаа эхэлж, Дэлхийн морьтнууд төсөл хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа   өргөжүүлэн ажиллаж байна.

Холын зайн Морины. Тэмээний, Сарлагын, Цааны адал явдалт аялалууд зохион байгуулдаг ба өөрийн хаа ч үйл ажиллагаагаа явуулж болох явуулын кемп, мэрэгжлийн тогооч ар алба зэрэг  цогц үйл ажиллагаа хэрэгжүүлдэг нь манай компанийн онцлог, давуу тал юм.

Өдгөө бид 2018 онд өвлийн Тэмээ, намрын Цааны, 2019 онд хаврын цааны, өвлийн тэмээний, 2020 онд өвлийн тэмээний,өвлийн цааны 150-450 км  адал явдалт аялалууд болон морь, сарлаг, унадаг дугуйны ойрын зайн аялал  зохион байгуулж хөдөөгийн ард түмэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж,  аялалаараа телевизийн танин мэдэхүйн олон нэвтрүүлэгийг хийж түмэн олны хүртээл болгосон билээ. Цаашид  Их нүүдэлчдийн аялал буюу 1300 км  Монгол орны өмнөөс хойш аялан тэмээ, сарлаг, морь, цаа унаж 1 сар үргэлжлэх гайхалтай аялалаа тогтмол хийхээр бэлтгэлээ бүрэн хангаж гадаад дотоодын телевизийн бүтээл болгон монгол орныг сурталчлахаар ажиллаж байна.

Монгол орны үзэсгэлэнт байгаль,өвөрмөц тогтоц болон нүүдэлчин ард түмний онцлог зан заншил ахуй соёлыг үнэн зөвөөр нь гадаадын ард түмэнд таниулах түүгээрээ сонирхолтой контент бүтээн шинэ залуу үеийг дурлуулан эх орноороо бахархах сэдлийг төрүүлэн улмаар  монгол аялагчдыг Монголоороо таатай аялаж сурах дадлыг бий болгохоор ажилласаар байна.

Аялалын  мэргэжлийн 10 гаруй ажилтан нь манай байгууллагын амжилтын үндэс тул тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, өсөн дэвших боломжоор хангаж, шударга, эрх тэгш, эерэг таатай орчин бүрдүүлэхийг ямагт зорьж байна.

Манай компани 2020 оноос Дэлхийн морьтнууд төслийн хүрээнд   Монгол улсынхаа үндэсний их өв соёлыг дэлхийн хэмжээнд сурталчилж дэлхийн морьтнууд монгол улсад нэгэн зорилгын төлөө уралдах ондоошил бүхий 1000 км-ийн уралдааныг зохион байгуулж эхэлсэн ба энэ жил гуравдахь жилдээ Монголын үндэсний спортын 7-р их баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Энэ уралдааны үр дүнд монголчууд 1000 км-ийг 9 хоногт 43 цаг 45 мин 15 секундэд туулсан амжилтыг тогтоосон ба энэ рекордын төлөө уралдах нөхцөл бололцоог бүрэн тогтоосон болно.

Энэ уралдааныг бид Дэлхийн Брэнд уралдаан болгох зорилготой ажиллаж байна.

Үүсгэн байгуулагчид
Д.Цэцгээ

“Биг Блью Фловер”ХХК-н үүсгэн байгуулагч,ерөнхий захирал, Уламжлалтын хүний их эмч , нүүр болон биеийн иогийн багш. Монгол улсад хамгийн холын адал явдалт тэмээ, морь, цааны аялал зохион байгуулдаг. Мөн МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ уралдааны  ерөнхий зохион байгуулагчаар ажилладаг.

Ю.Үнэнбүрэн

“Биг блью фловер” ХХК-ны үүсгэн байгуулагч ,захирал, Морин спорт уяачдын Арвагар хээр холбооны гүйцэтгэх захирал, Монголын морины томоохон төлөөлөгчийн нэг. Өвөрхангай аймагт Монгол түмний Морины их шүтээн цогцолборыг санаачлан барьсан, Монголын хурдан морины томоохон будилааны нэг морь нэг гарааны төхөөрөмж дээрээс гардаг төслийг санаачлан бий болгосон энэ нь өнөөдөр улс даяар хэрэглэгдэж байгаа. Монгол улсад хамгийн олон уралдаан наадмыг бие даан хариуцлагыг үүрч зохион байгуулсан, Монгол улсад хамгийн холын адал явдалт тэмээ, морь, цааны аялал зохион байгуулдаг.

Клое Филипс Харрис

Биг Блью Фловер”ХХК-н үүсгэн байгуулагч,захирал . Шинэ Зелланд улсын Нортланд хотын Морин Спортын тамирчин , орчин үеийн шилдэг адал явдал хайгч, аялагч төдийгүй экстрим аялал , экспедицийн ахлагч юм. 2013 онд хамгийн хүнд, хэцүү  1000 километрийн холын зайн өртөөчилсөн морин уралдаан Монгол Дербид оролцож амжилттай дуусгасан. Дублин морин спортын хувцас хэрэглэлийн нүүр царай. Казакстан улсад ажилж амьдарч байхдаа Киркизтан улсад зохиогдсон Дэлхийн Нүүдэлчдийн Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.  Мөн Энэтхэг, Египт, Фижи улсад амьтан хамгаалах , тусламж үзүүлэх хэд хэдэн сайн дурын багт нэгдэн ажиллаж байсан. 2017 онд Австрали улсад Симпсон цөлийн тэмээн экспедицэд ажилласан . Одоогоор Өвлийн тэмээн аялал, Өвлийн цааны аялал, Намар,Хаварын Цаан Нүүдэл аялал, Их Нүүдлийн Аялалын ахлагчаар ажиллаж байна.