МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2024 бүртгэл
МОНГОЛ БРЭНД – МОРИН ӨРТӨӨ 2024 оны уралдаанд оролцохыг хүсэж байгаа бол доорхи журмыг заавал уншиж нягталж шийдвэрээ гаргаарай. МОНГОЛ БРЭНД – МОРИН ӨРТӨӨ холын зайн өртөөчилсөн уралдаан бол хувь хүний хувьд өөрийгөө амьдралд сорих, хөдөөгийн малчин залуусыг олны танил болгох, өөрийгөө нийтэд харуулах хамгийн том боломжийг олгодог, нас харгалздаггүй, нас насны эрэгтэй эмэгтэй хүмүүс орж болдог уламжлал үндэсний их өв соёлоо залуу үедээ өвлүүлэх нөр их ажилд өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэх, амьдралдаа мартагдашгүй юугаар ч үнэлж боломгүй гайхамшигтай дурсамж үлдээх, өөрийн төрсөн нутаг, аав ээж ах дүүс удам угсаагаараа бахархах эдгээрийг нийтэд танилцуулах цаашид дэлхийн хэмжээний уралдаан болгох зорилго агуулдаг.
Уралдаанд зөвхөн 18 наснаас дээш насанд хүрсэн хүн оролцохыг анхаарна уу.
Энэ уралдаанд оролцогчдыг бид доорхи байдлаар ангилж болно.
– Бага насандаа морь унаж сурсан одоог хүртэл унаж байгаа хагас мэргэжлийн чиг хандлагатай
– Бага насандаа хурдан морь, бусад эдэлгээний морь унаж байсан боловч түүнээс хойш морь унаагүй гэхдээ өөрөө сонирхолтой
– Бага наснаасаа бус залуу насандаа морь сонирхолоороо унаж байгаа. Морь унах нь өөрийн хобби болсон.
Уралдаан шударга бүх хүнд нэг ижил шаардлага тавьж хүнд бүрд тэгш боломж олгохыг зорьдог.
Уралдаанаар дамжуулан үндэсний их өв соёл, монгол адуу түүнийг гайхамшигтай тэсвэр тэвчээр онцлогууд нийтэд сурталчилах зорилгоор олон цуврал нэвтрүүлэг хийж телевизээр гаргадаг. Уралдаан зохион байгуулахдаа хөдөөгийн малчидын морийг түрээсээр авах өртөө зохион байгуулагчидтай гэрээгээ ажиллах байдлаар 130 саяаас дээш дүнгээр хөрөнгө оруулалт оруулдаг . Яагаад эрт бүртгэж байгаа нь ивээн тэтгэгч олох хугацаа, уралдаанд тэгш уралдах боломжийг бий болгох зорилготой. Танд товчхон мэдээлэл өглөө. Та энэ уралдаанд орохдоо нийт 8 000 000 төгрөг төлж оролцох боломжтой.
Харин нийт төлбөрийн 2 000 000 төгрөг төлснөөр таны бүртгэлийг баталгаажуулж гэрээ хийх болно.
Үлдсэн 6 000 000 төгрөгийг уралдаан эхлэхээс өмнө төлж дуусна.
Төлбөр хүлээн авах дансны мэдээлэл:
ХААН БАНК ДАНС:5030544755
ХҮЛЭЭН АВАГЧИЙН НЭР: Эрийн Гурван Наадам Их Шүтээн ТББ
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Нэр, утас , аймаг /заавал бичнэ/