НАМРЫН ЦААН НҮҮДЭЛ АЯЛАЛ
НАМРЫН ЦААН НҮҮДЭЛ АЯЛАЛ

Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC

Аялалын хугацаа: 8 сард \нийт 16 хоног\

Аялалын товч танилцуулга: Манай компани 2018 оноос хойш Хавар, Намар , Өвлийн Цаан Нүүдэл аялалыг зохион байгуулсаар байна.

Монгол Улсын хамгийн хойд цэг болох Мөрөн хотоос 350 км зайд орших Баруун тайгад 20 өрх бүхий цаатан иргэд амьдардаг. Бид Улаан Уул сумын нутгийн хөтөч айл хүртэл машинаар явж цаашдаа орчин үеийн  унаа техникэээс татгалзан морь , цаагаар Улаан тайгийн их уулс, Тэнгис, Шишгэд голын ай сав газраар аялах юм. Бүх ачаа бараагаа бэлтгэгдсэн моринд ачин бартаат зам, өндөр уулс, шигүү ойгоор аялан цааны отогт очиж зургаа дахь хошуу мал болсон цааны ахуй соёлтой танилцах юм. Хүний мөр үл хүрэх өндөрлөг цавцмаг уул хадаар цаа унан аятай тухтай аялах төдийгүй Монгол улсынхаа хойд хилийн дээсийг харж бахдам үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олгоно.

Мөн аялалын хамгийн том давуу тал нь танд мэргэжлийн тогооч, зурагчин, зураглаач, хөтөч, эмч , зохион байгуулагчийн баг дагаж таныг тухтай аялах боломжийг бүрдүүлнэ.

Та тухайн аялалд хамрагдсанаар Цаатан айлыг нүүлгэн Өвөлжих газарт нь хүргэж өгөх ба 100, 100н цааг туулцан явах мартагдагшүй дурсамжийг бүтээх юм. Орчин үеийн стресс бухимдал, ажлын ачааллаа умартан сэтгэлийн тайтгарал олох газар байх болно гэдгийг танд амлаж байна.

Аялалын дараа таныг хүсвэл  аялалын дурсамжийг багтаан дэлгэцийн уран бүтээл болгохдоо бид бүхэн баяртай байх болно.

Аялалын зорилго:

  • Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд тайгад шинэ ЭВЕНТ арга хэмжээг бий болгох.
  • Цаатны аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Улаан тайга, цаатан,ард түмний аж байдлын онцлогийг сурталчилах
  • Өөрийн хүсэлтээр 10 аялагчийн үндэсний хэмжээний контент болгон цаатай холбоотой их соёлыг хойч залуу үедээ өвлүүлэн мөнхжүүлэх
  • Дэлхийн хэмжээнд цааг сурталчилах
  • Эдгээр зүйлсийг багтаасан жил бүр зохион байгуулагддаг шинэ эвент арга хэмжээтэй болох
  • Аялагчдын насан туршийн нандин дурсамжийг видео болон зургаар мөнхжүүлэх
зарлагдсан аялал

Намрын цааны нүүдэл аялал

2022.08.20 – 2022.09.06

Aяллын өдрүүд
Аяллын мэдээлэл

Аялалд бэлгэх зүйлс:

  • Хувийн бэлтгэл
  • Хөвөнтэй дээл
  • Зузаан ноосон цамц, өмд , оймс, малгай \тайгад их сэрүүн байдгийг анхаарна уу\
  • Морь , цаа унахад тохиромжтой түрийтэй гутал эсвэл түрүү
  • Борооны цув, усны гутал
  • Урт ханцуйтай нимгэн цамцнууд
  • Жижиг үүргэвч
  • Мишок
  • Утас, камерны цэнэглэгч

Бүх аялалын ачааг моринд ачих тул аль болох оновчтой цөөхөн тээштэй явах хэрэгтэйг анхаарна уу!

Аяллын онцлох зураг