ИХ НҮҮДЭЛ АЯЛАЛ
Өдрүүд

Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC

Аялалын хугацаа: 2023.07.01-2023.07.30 \нийт 30 хоног\

Аялалын товч танилцуулга: Их нүүдэл аялал нь Монгол орны өмнө цэг болох Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумаас гарч чанх хойшоо аялласаар Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд төгсөх юм. Энэ аялалын турш та Монгол оронд унаж болдог нийт 4 амьтдыг унаж үзэх юм. Аялалын нийт урт 2564 км бөгөөд машинаар 1209 км, онгоцоор 700 км, мориор 475 км, сарлагаар 48 км, цаагаар 30 км аялах болно.  Та аялалын явцад Монголын байгалийн үзэсгэлт болон түүхэн газруудыг үзэж сонирхоод төдийгүй говь , хангай, тайгийн нүүдлийн соёлтой нэгэн зэрэг танилцах боломж  олгоно. Өөрийгөө сорьж алжаалаа тайлж аялах таатай боломж шүү. Хэдий олон өдрийн аялал ч гэсэн аялагчдыг амт чанартай хоол хүнсээр хангах гал тогооны баг, найдвартай хөтөчийн баг , тухтай амраах арын албаны баг хамт олон, аялалын дурсамжийг мөнхлөх зураглаач, зурагчингийн баг, алс хязгаарт эмнэлгийн тусламж үзүүлэх хүн эмнэлгийн баг   болон зохион байгуулаг нарын баг танд үйлчлэх болно. Орой бүр түүдэг галын дэргэд нутаг орны домог яриа, түүх шаштирыг сонсож Монгол оронтойгоо танилцах хамгийн сайхан аялал болох болно. Мөн та өөрөө Бэсрэг наадам, Сарлагийн баяр , Цааны уралдаанд оролцох бүрэн боломжтой.

 Аялалын онцлох газар:

  • Өвөрхангай аймгийн Баруун Баянулаан сумын Их Монголын Элс
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын Найман нуур
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээ
  • Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн Халуун Рашаан
  • Архангай аймгийн Их Тамир сумын Тайхар чулуу
  • Архангай аймгийн Чулуут сумын Чулуунын хавцал
  • Архангай аймгийн Өндөр Улаан сумын Гурван Голын Бэлчир, Сэлэнгэ гол
  • Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд орших Баруун тайга
зарлагдсан аялал

Их Нүүдэл Аялал

Монгол орны өмнө цэгээс хойд цэг хүртэл аялах таатай боломжийг санал болгож байна.

2023.07.01 – 2023.07.30

Aяллын өдрүүд
Аяллын мэдээлэл

Аялалд бэлгэх зүйлс:

Аяллын онцлох зураг