ӨВЛИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ
ӨВЛИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ

Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC

Хүн төрөлхтөний өлгий нутгаар хийх ӨВЛИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ

Аялалын хугацаа: 1 сард \нийт 12 хоног\

Аялалын товч танилцуулга: Монгол Улсад сүүлийн 4 жил дараалан өвлийн 350 км-450 км-н Тэмээн аялал зохион байгуулсан хамт олон энэ жил монголчуудын дунд “Хүн төрөлхтөний үүслийн өлгий нутгаар 9 хоногт 267 км тэмээн аялалыг зохион байгуулна.

Аялалын зорилго:

  • Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд говь нутагт шинэ ЭВЕНТ арга хэмжээг бий болгох.
  • Хүн төрөлхтөний үүслийн өлгий нутгийг дэлхийд таниулах аялал жуулчлалд татан оролцуулах
  • Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Говийн байгаль нутаг, ард түмний аж байдлын онцлогийг сурталчилах
  • Өөрийн хүсэлтээр 10 аялагчийн үндэсний хэмжээний контент болгон тэмээтэй холбоотой их соёлыг хойч залуу үедээ өвлүүлэн мөнхжүүлэх
  • Дэлхийн хэмжээнд тоо толгой нь цөөрсөн 2 бөхтэй тэмээг сурталчилах
  • Эдгээр зүйлсийг багтаасан жил бүр зохион байгуулагддаг шинэ эвент арга хэмжээтэй болох
  • Аялагчдын насан туршийн нандин дурсамжийг видео болон зургаар мөнхжүүлэх

Аялалын онцлог:

Өвлийн тэмээн аялал нь хүн төрөлхтөний үүслийн өлгий нутаг, эзэн Чингис хааны өвөлжиж байсан түүхэт Яргайт Тэвш хайрхан, Хуучин чулуун зэвсгийн орд, хадан дээрх бичээс Хүннүгийн булш олонтой Тэвшийн хадны зургууд, Эзэн Чингис хааны томоохон аялалтай холбоотой түүхэн дурсгалт газрууд, Дэлхийн аялагч Эндорсоны үлэг гүрвэлийн мөрөөр аялсан түүхэн замаар аялах болно.

зарлагдсан аялал

ИХ НҮҮДЛИЙН АЯЛАЛ

2022.07.01 – 2022.07.20

Aяллын өдрүүд
Аяллын мэдээлэл

Аялалд бэлгэх зүйлс:

Аялалд бэлтгэх зүйлс:

✅Өвлийн дулаан үстэй дээлний гадуур өмсөх хүрэм

✅Өвлийн үстэй малгай

✅Ороолт

✅Үстэй түрүүтэй гутал

✅Дулаан хэд хэдэн ээлжийн оймс, дотуур өмд

✅Дээлэн дотуур өмсөх дулаан цамц

✅Зузаан болон нимгэн

бээлий

✅Тэмээ унаагүй үедээ машин болон гэр зуур өмсөх хөнгөн хувцас. /Куртик,  жижиг өвлийн гутал/

✅Хувийн бэлтгэл /оо, сойз,  гар нүүрийн алчуур, нарны тос , уруул өнгөлөгч…/

✅Хэрвээ хүсвэл өөрийн мишок /зохион байгуулагчийн зүгээс цагаан хэрэглэл,  хөнжил гудас өгнө/

✅Нарны шил

✅Гар утас , камерын цэнэглэгч , залгуур

 

Аяллын онцлох зураг