МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 уралдаанд нийт 23 элч нар аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болон уралдахаар шалгарсан билээ. Эдгээр элч нарын танилцуулга нэвтрүүлэг 3 сарын 5 наас эхлэн цувралаар та бүхэнд хүрсэн.
3 дугаар сарын 5 нд МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 элч нарын 1р танилцуулга нэвтрүүлгээр Говьсүмбэр аймгийн төлөөллөл О.Готовдорж, Дундговь аймгийн төлөөлөл Т.Дуламжав, Дорноговь аймгийн төлөөлөл Г.Онон болон Өвөрхангай аймгийн Б.Даваасүрэнгийн танилцуулгыг толилуулсан.
3 дугаар сарын 6нд МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 элч нарын 2р танилцуулга нэвтрүүлгээр Сүхбаатар аймгийн төлөөллөл А. Гомбо, Өмнөговь аймгийн төлөөлөл О.Чаминчулуун, Хэнтий аймгийн төлөөлөл Л.Мөнхсайхан , Баянхонгор аймгийн Б.Номинчулууны танилцуулгыг хүргэсэн.
3 дугаар сарын 12нд МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 элч нарын 3р танилцуулга нэвтрүүлгээр Нийслэлийн Сонгино Хайрхан дүүрэг Улсын Мал Эмнэлгийн Ерөнхий газрын төлөөллөл Т. Сүглэгмаа, Нийслэлийн Баянгол дүүргийн төлөөлөл С.Энхцэцэг, Төв аймгийн төлөөлөл А.Пүрэвжав , Булган аймгийн М.Батсайханы танилцуулгыг хүргэсэн.
3 дугаар сарын 13нд МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 элч нарын 4р танилцуулга нэвтрүүлгээр Архангай аймгийн төлөөллөл Х. Мягмаржав, Говь-Алтай аймгийн төлөөлөл Ж.Дэнсмаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн төлөөлөл Г.Билгүүн , Увс аймгийн А.Сумьяабазарын танилцуулгыг хүргэлээ.
Харин энэ амралтын өдрүүдэд 17.00 цагаас МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022 элч нарын сүүлийн 2 дугаарыг NTV телевизээр хүлээн авч үзээрэй.
3 дугаар сарын 19нд 5р танилцуулга нэвтрүүлгээр Орхон аймгийн төлөөллөл Ж. Бат-Үүл, Завхан аймгийн төлөөлөл Н.Цэвээн-Очир, Улаанбаатар хотын төлөөлөл Д.Танан , Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Х.Бат-Эрдэнэ нарын танилцуулгыг хүргэнэ.
3 дугаар сарын 20нд 6р танилцуулга нэвтрүүлгээр Сэлэнгэ аймгийн төлөөллөл Б. Түмэннаст, Ховд аймгийн төлөөлөл Ц.Буянбат, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Б.Цэрэнлхагва нарын танилцуулгыг хүргэснээр нэвтрүүлэг төгсөх юм.
Та бүхэн дэмжиж буй элч нрынхаа танилцуулгыг ахин үзэхийг хүсвэл Дэлхийн Морьтнууд пэйж хуудаснаас нөхөн үзээрэй.
Цаашид элч нарын тус бүрийн танилцуулгийг сошиалд тавьж лайк, шейрийн тоогоор уралдах ба хамгийн өндөр дэмжигчтэй 1 аймаг эсвэл дүүргийг уралдааны зохион байгуулагч нарын зүгээс шагнах юм байна.