МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2020
Оролцогчид
Уралдааны тухай

МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ

Дэлхийн холбоо харилцааны үндэс болсон өртөөний зарчимыг баримтлан Үндэсний биет болон биет бус соёлын өв, нүүдэлчдийн ёс заншил, монгол адууны соёл, өнөөгийн харилцаа холбооны салбарын үндэс суурь өртөөний гайхамшиг, эх нутгийн түүх, монголын үзэсгэлэнт байгаль, нөр хичээнгүй ард түмний аж амьдралыг Монгол орондоо төдийгүй дэлхий дахинаа сурталчилах зорилготой 1000 км зайг 9 хоногт туулах “МОНГОЛ БРЭНД – МОРИН ӨРТӨӨ” олон өдрийн өртөөчилсөн уралдааныг Монгол улсад анх удаа “Биг блью фловер” ХХК , “Монголын эрийн гурван наадам Их шүтээн” ТББ  хамтран 2020 оны 8-р сард зохион байгуулж уг уралдаанаар телевизийн 12 цуврал нэвтрүүлэг бүтээн NTV телевизээр 11, 12 сард 6 долоо хоногийн хугацаанд олон түмний  хүртээл болгож чадсан билээ.

Тус нэвтрүүлэг нь “Максима Медиа” ХХК -аас гаргасан 2020 оны Телевиз үзэлтийн судалгааны тайланд хамгийн өндөр рейтингтэй спортын хөтөлбөрийн шилдэг 10-н дугаарт багтаж чадсан нь маш их эрэлт хэрэгцээтэй үндэсний өв соёлыг харуулсан контент болж чадсан нь харагдаж байгаа юм.

Уралдааны зорилго нь тодорхой ил дүрэмтэй, цагийн механизмаар  тооцогдсон рекордтой түүний төлөө нийтээр уралдах боломжийг нээсэн шинэлэг хэлбэрийн уралдаан гэж  ойлгож болно.

Эртний хаадын гаргасан зарлиг шийдвэр дэлхийн улс гүрэнд өртөөний зарчим, монгол адууны гайхамшиг дээр тулгуурлан гурав хоногийн дотор хүрдэг гайхамшигтай үнэнийг батлах , дэлхийд 1000-ийг цагийн системээр тооцон 9 хоногт уралдаж анхны рекорд тогтоохоор 2020 онд  10 аймгийн 17 залуу уралдсан юм .

Анхны уралдааны үр дүнд Монгол улс өөрийн гэсэн албан ёсны шинэ рекордыг 45 цаг 09 минутаар тогтоож чадсан.

МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2021 уралдаан ахин амжилттай зохион байгуулагдаж  12 аймгийн 17 залуу тогтоогдсон рекордыг эвдэхийн төлөө уралдаж  43 цаг 45 минут 14 секундын рекордыг шинэчлэн  тогтоосон  байна.

Монгол улсад өнөөгийн байдлаар Монгол хүн эх нутагтаа зохион байгуулдаг ,гадны тамирчид нээлттэй оролцох боломжтой эх нутгаа сурталчилсан дэлхийн хэмжээний уралдаан хараахан байхгүй байна. Энэхүү уралдааныг  цаашид Монгол улсын нүүр царай болсон гадны морь сонирхогч хүн бүрт нээлттэй Дэлхийн брэнд болсон уралдаан болгохоор ажиллаж байна.

Уралдааны мэдээлэл