Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC
Аялалын хугацаа: 8 сард \нийт 16 хоног\
Аялалын товч танилцуулга: Манай компани 2018 оноос хойш Хавар, Намар , Өвлийн Цаан Нүүдэл аялалыг зохион байгуулсаар байна.
Монгол Улсын хамгийн хойд цэг болох Мөрөн хотоос 350 км зайд орших Баруун тайгад 20 өрх бүхий цаатан иргэд амьдардаг. Бид Улаан Уул сумын нутгийн хөтөч айл хүртэл машинаар явж цаашдаа орчин үеийн унаа техникэээс татгалзан морь , цаагаар Улаан тайгийн их уулс, Тэнгис, Шишгэд голын ай сав газраар аялах юм. Бүх ачаа бараагаа бэлтгэгдсэн моринд ачин бартаат зам, өндөр уулс, шигүү ойгоор аялан цааны отогт очиж зургаа дахь хошуу мал болсон цааны ахуй соёлтой танилцах юм. Хүний мөр үл хүрэх өндөрлөг цавцмаг уул хадаар цаа унан аятай тухтай аялах төдийгүй Монгол улсынхаа хойд хилийн дээсийг харж бахдам үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олгоно.
Мөн аялалын хамгийн том давуу тал нь танд мэргэжлийн тогооч, зурагчин, зураглаач, хөтөч, эмч , зохион байгуулагчийн баг дагаж таныг тухтай аялах боломжийг бүрдүүлнэ.
Та тухайн аялалд хамрагдсанаар Цаатан айлыг нүүлгэн Өвөлжих газарт нь хүргэж өгөх ба 100, 100н цааг туулцан явах мартагдагшүй дурсамжийг бүтээх юм. Орчин үеийн стресс бухимдал, ажлын ачааллаа умартан сэтгэлийн тайтгарал олох газар байх болно гэдгийг танд амлаж байна.
Аялалын дараа таныг хүсвэл аялалын дурсамжийг багтаан дэлгэцийн уран бүтээл болгохдоо бид бүхэн баяртай байх болно.
Аялалын зорилго:
Намрын цааны нүүдэл аялал
2022.08.20 – 2022.09.06
I өдөр
Аялагчдыг тосож авж Улаанбаатар хотод байрлуулах.
II өдөр
Улаанбаатар хотоос Мөрөн хот луу машинаар аялах. \Жип машинаар үйлчилнэ.
Хоолны цэс :
Өдрийн хоол – Түлүүгийн Даваан дээр зогсож өдрийн хоол иднэ.
Оройн хоол-Мөрөн хотод буудалд иднэ.
III өдөр
Мөрөн хотоос 230 км явж хөтөч айлдаа очно.
Хоолны цэс:
Өглөөний хоол –Буудалдаа идэх
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шинэ ногооны салат, мөөгний зутан шөл, шарсан тахиа
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн ногооны салат, котлет
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Улаан уул сумын малчин айлын ахуйтай танилцан сарлаг саан цагаан идээ боловсруулахтай танилцах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн 5 ханатай гэрт хоноглох
IV өдөр
Бүх ачаагаа бэлтгэгдсэн моринд ачиж бүх аялагчид Цаатны отог руу хөдлөн замдаа гарах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн эрдэнэ шиш, өндөгтэй хуурга
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн халуун ногоотой Солонгос гахайн махан хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн мөөгтэй хар шөл, шпагетти
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Шишгидийн гол гатлан үзэсгэлэнт талаар морьтой аялах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох

Аялалд бэлгэх зүйлс:
Бүх аялалын ачааг моринд ачих тул аль болох оновчтой цөөхөн тээштэй явах хэрэгтэйг анхаарна уу!