Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC
Аялалын хугацаа: 2023.07.01-2023.07.30 \нийт 30 хоног\
Аялалын товч танилцуулга: Их нүүдэл аялал нь Монгол орны өмнө цэг болох Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумаас гарч чанх хойшоо аялласаар Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд төгсөх юм. Энэ аялалын турш та Монгол оронд унаж болдог нийт 4 амьтдыг унаж үзэх юм. Аялалын нийт урт 2564 км бөгөөд машинаар 1209 км, онгоцоор 700 км, мориор 475 км, сарлагаар 48 км, цаагаар 30 км аялах болно. Та аялалын явцад Монголын байгалийн үзэсгэлт болон түүхэн газруудыг үзэж сонирхоод төдийгүй говь , хангай, тайгийн нүүдлийн соёлтой нэгэн зэрэг танилцах боломж олгоно. Өөрийгөө сорьж алжаалаа тайлж аялах таатай боломж шүү. Хэдий олон өдрийн аялал ч гэсэн аялагчдыг амт чанартай хоол хүнсээр хангах гал тогооны баг, найдвартай хөтөчийн баг , тухтай амраах арын албаны баг хамт олон, аялалын дурсамжийг мөнхлөх зураглаач, зурагчингийн баг, алс хязгаарт эмнэлгийн тусламж үзүүлэх хүн эмнэлгийн баг болон зохион байгуулаг нарын баг танд үйлчлэх болно. Орой бүр түүдэг галын дэргэд нутаг орны домог яриа, түүх шаштирыг сонсож Монгол оронтойгоо танилцах хамгийн сайхан аялал болох болно. Мөн та өөрөө Бэсрэг наадам, Сарлагийн баяр , Цааны уралдаанд оролцох бүрэн боломжтой.
Аялалын онцлох газар:
Их Нүүдэл Аялал
Монгол орны өмнө цэгээс хойд цэг хүртэл аялах таатай боломжийг санал болгож байна.
2023.07.01 – 2023.07.30
7 сарын 1
Улаанбаатар хотод бүх аялагчдаа хүлээн авах.
7 сарын 2
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Баруун Баянулаан суманд очих.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл:
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 3
Их Монгол Элсний аялал
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Тэмээ унаж элсэн дунд аялан аялалын зураг авахуулах , Бэсрэг наадам үзэж сонирхох
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 4
Аялалын эхний өдөр
Баруун Баянулаан сумаас тэмээгээ унаад гол хүртэл аялана.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Тэмээний баярт оролцон тэмээний уралдаан, сайхан хос,сайхан буур, сайхан ингэ шалгаруулах тэмцээн.
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 5
Аялалын 2р өдөр
Тэмээгээ унаж голоос голд очиж хононо.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Замдаа шаазан толгой дурсгалт газар үзэх, Их Монгол элсний дунд орших нуур үзэх
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 6
Аялалын 3р өдөр
Голоос гараад морь унаад Найман нуурт очиж хононо.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Найман нуурын байгалийн үзэсгэлэнт байдлыг үзэх
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 7
Нуурын доороос бааз хүртэл сарлаг унаж аялах.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Сарлагийн баяр үзэх
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна
7 сарын 8
Аялалын 5р өдөр
Баазаас Хүрхрээ хүртэл сарлаг, морь унаж явах
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Орхоны хүрхрээ үзэх
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 9
Аялалын 6р өдөр
Орхоны хүрхрээнээс гараал Архангайн Цэнхэрийн халуун рашаанд мориор очиж хонох
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Архангайн Цэнхэрийн халуун рашаан үзэх
Хонох байршил:
Амралтын газар амарч хонох
7 сарын 10
Аялалын 7р өдөр
Цэнхэрийн халуун рашаанаас гараад Тайхар чулууг дайран Гурван голын бэлчирт машинаар ирж хонох
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Тайхар чулуу, Чулуутын хавцал, Гурван голын бэлчир
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 11
Аялалын 8р өдөр
Гурван голын билчирээс Жаргалант сум дайраад Сэлэнгэ голын хойно машинаар гарч хонох
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Нутгийн наадам үзэж сонирхох
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 12
Аялалын 9р өдөр
Сэлэнгэ голоос гарч Цагаан нуур хүртэл мориор явах
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Сэлэнгэ голын бэлчир, Цагаан нуурыг үзэж сонирхох
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 13
Аялалын 10р өдөр
Цагаан нуурын зүүн талаас Тоомойн гуанз хүртэл мориор явах
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Өндөр даваа модон дундуур морьтой аялах
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 14
Аялалын 11р өдөр
Тоомойн гуанзнаас морь унаж тусгай цааны кемпд ирж хонох
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Хөввсгөлийн тайгийн үзэсгэлэнт байгалийг сонирхох
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 15
Аялалын 12р өдөр
Кемпээс морь цаа унан цаатан айлд ирэх
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлтай танилцах, урцанд хоноглох
Хонох байршил:
Урцанд хонох.
7 сарын 16
Аялалын 13р өдөр
Цаатан дээр өнжих
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цааны уралдаан үзэх, цаатан ардын ахуй соёлтой танилцана
Хонох байршил:
Урцанд хонох
7 сарын 17
Аялалын 14р өдөр
Цаатангаас кемп хүртэл мориор ирэх.
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатантай салах ёс хийж буцахдаа мориор аялах. Аялалын хаалтыг үйл ажиллагаа
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 18
Аялалын 15р өдөр
Кемпээс Хөвсгөл хүртэл машинаар буцах
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Хээрийн хүлээн авалт хийнэ.
Хонох байршил:
Тусгай аялалын багийн бэлдсэн гэр майханд аялагчид амарна.
7 сарын 19
Аялалын 16р өдөр
Хөвсгөлөөс онгоцоор Улаанбаатар хот руу буцах
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Улаанбаатар хотын аялал
Хонох байршил:
Зочид буудалд хонох.
7 сарын 20
Аялагчдыг гаргаж өгөх үйл ажиллагаа.
Аялалд бэлгэх зүйлс: