Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC
Аялалын хугацаа: 5 сард \нийт 16 хоног\
Аялалын товч танилцуулга: Манай компани 2018 оноос хойш Хавар, Намар , Өвлийн Цаан Нүүдэл аялалыг зохион байгуулсаар байна.
Хаврын урь орсон хүн малын зоо тэнийсэн гайхалтай улиралд Монгол Улсын хамгийн хойд цэг болох Мөрөн хотоос 350 км зайд орших Баруун тайгад зочлох боломж олгож байна. Баруун тайгад 20 гаруй өрх бүхий цаатан иргэд амьдардаг. Бид Улаан Уул сумын нутгийн хөтөч айл хүртэл машинаар явж цаашдаа орчин үеийн унаа техникэээс татгалзан морь , цаагаар Улаан тайгийн их уулс, Тэнгис, Шишгэд голын ай сав газраар аялах юм. Бүх ачаа бараагаа бэлтгэгдсэн моринд ачин бартаат зам, өндөр уулс, шигүү ойгоор аялан цааны отогт очиж зургаа дахь хошуу мал болсон цааны ахуй соёлтой танилцах юм. Хаврын аялалын хамгийн онцлог зүйл бяцхан хугашнуудыг \цааны төл\ харах боломжтой болдог . Цааны сүү элбэгшин цааны идээг амтлах боломж гардаг сайхан улиралын нэг. Дархадын цэнхэр хотгорын өвлийн өнгө төрх арилаагүй хөндий талаар, өндөрлөг цавцмаг уул хадаар цаа унан аятай тухтай аялах төдийгүй Монгол улсынхаа хойд хилийн дээсийг харж бахдам үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олгоно.
Мөн аялалын хамгийн том давуу тал нь танд мэргэжлийн тогооч, зурагчин, зураглаач, хөтөч, эмч , зохион байгуулагчийн баг дагаж таныг тухтай аялах боломжийг бүрдүүлнэ.
Та тухайн аялалд хамрагдсанаар Цаатан айлыг нүүлгэн хээлгүй болон төлгүй цаануудыг туун оторлуулан явах мартагдагшүй дурсамжийг бүтээх юм. Орчин үеийн стресс бухимдал, ажлын ачааллаа умартан сэтгэлийн тайтгарал олох газар байх болно гэдгийг танд амлаж байна.
Аялалын дараа таныг хүсвэл аялалын дурсамжийг багтаан дэлгэцийн уран бүтээл болгохдоо бид бүхэн баяртай байх болно.
Аялалын зорилго:
Хаврын Цаан Нүүдэл Аялал
2023 оны 6 сард
I өдөр
Аялагчдыг тосож авж Улаанбаатар хотод байрлуулах.
II өдөр
Улаанбаатар хотоос Мөрөн хот луу машинаар аялах. \Жип машинаар үйлчилнэ.\
Хоолны цэс :
Өдрийн хоол – Түлүүгийн Даваан дээр зогсож өдрийн хоол иднэ.
Оройн хоол-Мөрөн хотод буудалд иднэ.
III өдөр
Мөрөн хотоос 230 км явж хөтөч айлдаа очно.
Хоолны цэс:
Өглөөний хоол –Буудалдаа идэх
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шинэ ногооны салат, мөөгний зутан шөл, шарсан тахиа
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн ногооны салат, котлет
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Улаан уул сумын малчин айлын ахуйтай танилцан сарлаг саан цагаан идээ боловсруулахтай танилцах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн 5 ханатай гэрт хоноглох
IV өдөр
Бүх ачаагаа бэлтгэгдсэн моринд ачиж бүх аялагчид Цаатны отог руу хөдлөн замдаа гарах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн эрдэнэ шиш, өндөгтэй хуурга
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн халуун ногоотой Солонгос гахайн махан хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн мөөгтэй хар шөл, шпагетти
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Шишгидийн гол гатлан үзэсгэлэнт талаар морьтой аялах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
V өдөр
Аялагчид Цаатны отогт очих
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн сүүтэй овьёос , омлет
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шинэ ногооны салат, тахианы цээж махтай гоймонтой хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн талхтай борш
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлаар зочлох, тэдний дуу хуур соёлтой танилцан цаа сааж үзэх
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
VI өдөр
Аялагчид Цаатны отгийг нүүлгэн , цаануудыг оторлуулах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн сүүтэй будаа , боорцог
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн плов
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн салат, ногоотой шөл
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлын урцыг буулган эд хогшлыг цаанд ачих , 200 гаруй цааг хамт туулцах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
VII өдөр
Аялагчид Цаатны отгийг нүүлгэн, цааг оторлуулах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шарсан зайдас, талх, боорцог
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн ногоотой шөл, талх
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн салат, унгер гуляш
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлын цааг туулцан Мэнгэ булагт ирж хашиж хонох. Цааны уралдаан үзэх, урц барихтай танилцах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
VIII өдөр
Аялагчид Цаатны отгийг нүүлгэн, цаануудыг оторлуулах буцах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн мөөгний зутан шөл, боорцог Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн удан гоймонтой хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн будаатай хуурга
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлын цааг туулцан , цаатны үлгэр домог сонсож галын наадам хийх
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
IX өдөр
Аялагчид цаатны отгийг хаваржаанд буцан ирж морьдоо унах буцах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн зутан шөл , боорцогтой
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шинэ ногоотой хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн борцтой шөл
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цаатан айлаар үдүүлэн морьтой аялалаа үргэлжлүүлэх
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
X өдөр
Аялагчид морьдоо унах буцах
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн сүүтэй будаа, боорцогтой
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шпагетти
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн луувангийн салат, гурвалжин будаатай шөл
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Морьтой аялалаа үргэлжлүүлэх
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
XI өдөр
Аялагчид морьдоо унах буцан хөтөч айлдаа ирэх
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн гурилтай шөл , сүүтэй овьёос
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шарсан зайдас паста
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн бууз, ногоотой шөл
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Морьтой аялалаа үргэлжлүүлэх
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
XII өдөр
Аялагчид хөтөч айлдаа амарч өнжин үдэшлэгт оролцоно
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн будаатай шөл , талхтай
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн ногоотой хуурга
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн бууз , салат, компод
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Сарлаг хөллөн ойгоос мод татах, гангаар ус авах
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн 5 ханатай гэрт хоноглох
XIII өдөр
Мөрөн хот руу хөдлөх
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн сүүтэй будаа
Өдрийн хоол –Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн хорхог, ногооны хачиртай
Оройн хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн шорлог
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Хөтөч айлаас хөдлөн хээр хоноглох
Хонох байршил: Тусгай бэлтгэсэн майханд хоноглох
XIV өдөр
Улаанбаатар хот руу хөдлөх
Өглөөний хоол – Аялалын тусгай тогоочийн бэлтгэсэн зутан шөл, талхтай
Өдрийн хоол – Замдаа ресторанд идэх
Оройн хоол – Буудалдаа идэх
Хонох байршил: Улаанбаатар хотод буудалд амрах
XV өдөр
Улаанбаатар хотын аялал
Өглөөний хоол – Буудалд идэх
Өдрийн хоол –Цонжин Болдог цогцолборт
Оройн хоол – Захиалсан ресторанд идэх
Тухайн өдрийн онцлон үзэх зүйл: Цонжин Болдог цогцолбортой танилцан, Үндэсний Урлагийн тоглолт үзэх , орой хаалтын үдэшлэг
Хонох байршил: Буудалд
XVI өдөр
Бүх аялагчдыг үдэж өгөх
Аялалд бэлгэх зүйлс: