Санаачлан зохион байгуулагч : BIG BLUE FLOWER LLC
Аялалын хугацаа: 2 сард \нийт 7 өдөр 8 шөнө\
Аялалын товч танилцуулга:
Өвлийн цаан нүүдэл аялалд цөөн тооны туршлагатай аялагч нарыг хамруулах болно.
Хугацаа: 2023 оны 2 сард
I өдөр
Улаанбаатар – Амарбаясгалант хийд – Уран тогоо
Өглөө 6 цагаас буудлаас гарч УБ хотоос Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах Тусд баазын зүг хөлгийн жолоо зална. 140 км явж Баруун хараад өглөөний хоол иднэ. Замдаа Амарбаясгалант хийдийг үзэж сонирхоод цаашаа Эрдэнэт орж өдрийн хоол иднэ. Цааш Булган аймгаар дайрч Уран тогооны ойролцоох Тусд баазад ирж байрлаж оройн хоол иднэ.
Амарбаясгалант хийд: Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.
Уран тогоо: Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
II өдөр
Уран тогоо- Мөрөн хот- Улаан уул сум
Өглөөний цайны дараа Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотруу хөдөлнө. Замдаа Мөрөн хотод өдрийн хоол идээд цаашаа Улаан уул сум руу явна. Мөрөнгөөс Улаан уул сум хүртэл 170 км бартаат шороон замаар явна. Өлийн 13 овоогоор давж Хорьдол сарьдгийн үзэсгэлэнт байгаль үзэж сонирхоно. Орой нь Улаан уул сумаас хойш 30 км -д нутгийн айлд хоноглоно.
III өдөр
Улаан уул- Баруун тайга 50 км
Өглөөний цай уусны дараа Баруун тайгаруу хөдөлнө /50 км/. Цаатангийн өвөлжөөн дээр очино. Өдрийн хоолоо зооглоно. Үдээс хойш цаагаа унаад тайгаруу явна. Хээр цаатны урцанд хоноглоно. (Хэрвээ та хүсвэл майханд хоноглож болно) д.т.д 2780м.
Цаатан:Монголын хамгийн олон цаатан буюу тува үндэстэнтэй газар юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй хүн буюу 40 орчим цаатан өрх бүртгэгдсэн байдаг.Цаатан хүмүүсийн төрөлх хэл нь тува боловч ихэнх цаатнууд Монголоор маш сайн ярьдаг. 2012 оноос хойш Монгол улсын засгийн газар цаатан хүмүүст тэтгэмж болгож 70,000 төгрөг олгодог болсон. Тэд жилийн 4 улиралд нэг давхар брезенттэй урцанд амьдарч ан гөрөө хийж амьдралаа залгуулдаг.
Өглөө хээрийн өглөөний цай ууна. Цас шуурч магадгүй, Цаагаа унаж явсаар цаан дээрээ очино.
IV өдөр
Тайга
Өглөө эртлэн босож цаатан хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний соёлын онцлог, уламжлалыг мэдэх өдөр юм. Цаатан хүний өвлийн гайхалтай амьдралыг энэ өвөрмөц уламжлалын талаар илүү ихийг мэдэж авах боломжтой. Тухайн өдөр сар од эрхэсийн тохиол таарч байвал орой галын дэргэд тайгын амар амгаланд тухална. Цаатны урцанд хоноглоно.
Өглөөний хоол Өдрийн хоол, Оройн хоол
V өдөр
Тайгад өнжиж хоноглох.
Өглөө, өдөр, оройн хоол тайгад зооглоно.
VI өдөр
Тайгаас буцах
Өглөө эртлэн босож цайгаа уусны дараа цаагаа унаад цаатаны өвөлжөөрүү буцна. Өдөр хээрийн цай ууна. Орой Цаатангийнд ирнэ. Оройн хоол урцанд идэх мөн урцанд хоноглох.
VII өдөр
Өглөө цайгаа угаад Машинаараа Улаан уул сум явна . Замдаа хоол иднэ. Хөвсгөл аймагт буудалд ирж хононо.
VIII өдөр
Хөвсгөл аймаг –Улаанбаатар хот 700 км
Өглөөний цайны дарааУлаанбаатар хот руу хүлгийн жолоо зална. Бид бүхэн 700км засмал замыг 10 цаг туулж Улаанбаатар хотод ирнэ. Замдаа Эрдэнэт хотод өдрийн хоол зооглоно. Орой нь Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.
Аялалд бэлгэх зүйлс:
-Дулаан хувцас \-40 болон -50 хэмийн хүйтэнд зориулагдсан тусгай куртик, өмд, малгай , ороолт, бээлий , гутал . Дулаан барих нимгэн цамц, дотуур өмд, оймс . \
-Хувийн бэлтгэл
-Аялалын зориулалтын хүйтэнд тэсвэртэй дулаанаа барьдаг мишок
-Аялалын хийлдэг гудас
-Гар чийдэн
-Повер банк
-Нүдний шил
-Халуун сав
Анхааруулга: Цаан дээр бүх ачаагаа ачих тул 5-10 кг ачаа авч явахыг анхаарна уу.